

Ph.HubbyАрьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, гүнээс нь чийгшүүлж нарийн үрчлээг багасгаж, толигор чанга бүтэцтэй болгоно.
Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, гүнээс нь эрүүлжүүлэн залуужуулах үйлчилгээтэй Barrier Booster буюу арьсны хамгаалалтын давхарга дэмжигч тос.
PDRN - Арьсыг нөхөн төлжүүлэх чадварыг нь эрчимжүүлснээр илүү залуу, чанга, эрүүл арьсны суурийг бүрдүүлнэ.
Ceramide NP (Серамид) - Арьсны эсүүдийг хооронд нь нягт холбож өгснөөр арьсны хамгаалалтын бүрхүүлийг хамгийн өндөр түвшинд бат бөх болгоно.
Panthenol & D-Panthenol - Арьсыг гүнээс нь тайвшруулж, хуурайшилтын улайлт болон цочролыг намдаана.
Niacinamide & Adenosine - Арьсны өнгийг сэргээн тунгалаг болгохын зэрэгцээ нарийн үрчлээсийг багасгана.
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Ялангуяа арьсны хамгаалалт давхарга нь гэмтэж хуурайшсан, нимгэрч суларсан, хөгшрөлтийн үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа 20 болон түүнээс дээш насныханд нэн тохиромжтой.
Арьс арчилгааны төгсгөлийн шатанд (тонер болон серумийн дараа) зохих хэмжээгээр авч, нүүр болон хүзүүний арьсандаа жигд түрхэж, алгаараа зөөлөн дарж шингээнэ. Хэт хуурайшсан хэсэгтээ зузаан давхарлаж түрхэж болно.
Савалтын хэмжээ: 100мл