Бүтээгдэхүүний тайлбар
Үйлчилгээ:
Арьс арчилгааны хамгийн эхэнд тонерыг хэрэглэх бөгөөд арьсны балансыг тэнцвэржүүлж, чийгшүүлж, дараагийн бүтээгдэхүүн илүү сайн шингэхэд нь тусалдаг тул өглөө, оройдоо тогтмол хэрэглэх нь зүйтэй.
- Арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй.
- Арьсны эрүүл байх орчинтой ижил PH 5.5-тaй учир эмзэг, үрэвссэн арьсыг эмчилж, тайвшруулахад чухал нөлөө үзүүлнэ.
- Антиоксидантаар баялаг ба үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.Нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтэлээс давхар хамгаална.
Голлох найрлага:
Витамин B5 /Panthenol/ -Арьсыг тайвшруулж, чийгшүүлж, нөхөн төлжүүлэх маш үр дүнтэй, аюулгүй найрлага
Витамин E - Хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул арьсны хөгшрөлтөөс сэргийлнэ. Арьсны эд эсийн сэргэлт, нөхөн төлжилтийг хурдасгаж, сэвх, сорви, нарны гэмтэл бууруулахад тусална.
Korea Thistle Flower Extract - Антиоксидант, үрэвсэл дарах, арьс тайвшруулах онцгой үйлчилгээтэй ургамлын ханд
Давуу тал:
- ✅Бүх найрлага нь EWG 1-2 ногоон үнэлгээтэй. /Эрүүл, аюулгүй найрлагатай./
- ✅Харшил үүсгэгч, хиймэл үнэр оруулагч агуулаагүй.
- ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.
Арьсны төрөл:
Бүх төрлийн арьсанд. Тэр тусмаа эмзэг, хуурай, холимог арьсанд / 20-с дээш насныханд /тохиромжтой.
🚫Анхаарах зүйлс:
- Байгалын гаралтай найрлагаас харшламтгай, хэт мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжгүй.
- Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд болон хэт бага хэмд бүү хадгал.
- Экзем болон ил шарх үүссэн гэмтэлтэй арьсанд хэрэглэхгүйг анхаарна уу.
- Хэрэглэхээс өмнө арьсныхаа багахан хэсэгт тестэлж үзэхийг зөвлөж байна.
- Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэх ээ зогсооно уу.
Хэрэглэх заавар:
Өглөө, орой нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа бага зэрэг чийгтэй байхад нь нүүрэндээ жигд түрхэн товшиж шингээнэ. Бүрэн хатахаас нь өмнө дараагийн чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хэрэглэнэ.
- Tip1: Нимгэн хөвөнд шингээж байгаад чийгшүүлэхийг хүссэн хэсэгтээ 3-5 минут маск хэлбэрээр тавьж болно.
- Tip2: Шүршдэг саванд хийгээд spray, mist болгож ашиглаж болно.
Савлалтын хэмжээ: 150мл
Дуусах хугацаа: 2027.03.20

