Бүтээгдэхүүн
Garden's Objet

Цэвэрлэгч тос | Gardens Objet Argan Cleansing Oil

53,000
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Үйлчилгээ:

Давхар цэвэрлэгээний эхний шат буюу тосон цэвэрлэгч нь нарны тос, будалт, тослогийг хамгийн зөөлнөөр задалж, арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй байдаг. Усанд бүрэн уусч арилдаг тул санаа зовох зүйлгүй бөгөөд тослог, хуурай, эмзэг гээд бүх төрлийн арьсанд маш тохиромжтой цэвэрлэгч юм.

  • Non-сomedogenic буюу арьсны нүх сүв бөглөдөггүй бөгөөд эмнэлзүйн туршилтаар батлагдсан./Батга гаргахгүй найрлагатай/
  • Тослог ялгаралтыг бууруулж, нүхжилтийг агшаана. Хар батгыг хайлуулж, цэвэрлэнэ.
  • Арьсыг хуурайшуулахгүйгээр хүнд будалтыг ч маш сайн зөөлнөөр уусгаж цэвэрлэхийн зэрэгцээ арьсыг чийг тэжээлээр хангана.

Голлох найрлага:

Argan Oil - Арьсанд чийг, тэжээл өгч, зөөлөн болгох үйлчилгээтэй. Argan oil нь E аминдэмээр баялаг бөгөөд арьсыг хөгшрөлтөөс хамгаалдаг.

Jojoba Oil - Тосны балансыг тэнцвэржүүлдэг бөгөөд хэт тослог арьсанд ч тохиромжтой чийгшүүлж, хамгаалах найрлага

Noni Extracts - С аминдэм, Е аминдэм, селен зэрэг антиоксидантаар баялаг. Мөн батга гарах магадлалыг бууруулна.

Давуу тал:

  • ✅Бүх найрлага нь EWG 1-2 ногоон үнэлгээтэй. /Эрүүл, аюулгүй найрлагатай./
  • ✅Харшил үүсгэгч, хиймэл үнэр оруулагч агуулаагүй.
  • ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Бүх төрлийн арьсанд. Батга гарамтгай арьсанд ч тохиромжтой.

🚫Анхаарах зүйлс:

  • Fungal acne-тай хүмүүст зөвлөхгүй.
  • Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд болон хэт бага хэмд бүү хадгал.
  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

1.Цэвэр, хуурай гаран дээрээ зохих хэмжээгээр авна.

2.Нүүрээ норголгүй хуурай байхад нь хэрэглэх бөгөөд нүүрэндээ жигд тараан, 2 минут массажилна.

3.Багахан усаар дахин 30-40 секундын турш дахин массажлаад усаар зайлна.

4.Давхар цэвэрлэгээний 2-р шат буюу угаагчаар угаагаад арьс цэвэрлэгээ дуусна.


Савлалт хэмжээ: 210мл

Дуусах хугацаа: 2026.01.16



Бүтээгдэхүүний бичлэг

Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх