Бүтээгдэхүүн
P.Calm

Тос | Cato Cream 80ml

66,000
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Үйлчилгээ:

P.CALM CATO CREAM

Тослог болон батгатай, эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлэгч тос.

  • Үрэвсэлтэй батга, улайж цочирсон арьсыг үр дүнтэй, тайвшруулж, эдгээнэ.
  • Арьсны гүн чийгшүүлж, арьсны хамгаалалтын давхаргыг нөхөн төлжүүлнэ.
  • Хуурайшилтаас үүдэлтэй хялгасан үрчлээ үүсэхээс сэргийлнэ
  • Нөсөө толбонд үр дүнтэй ба арьсны өнгө сэргээж цайруулах үйлчилгээ давхар үзүүлнэ.
  • Хөнгөн бүтэцтэй бөгөөд арьсанд наалдамхай, тухгүй мэдрэмж төрүүлэхгүй.

Голлох найрлага:

Barrier Complex- Арьсны хамгаалах давхаргын бүтцэд оролцдог бүрэлдэхүүн найрлагууд.

Niacinamide - Тослогийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Арьсны өнгийг жигдлэнэ.

Centella asiatica - Арьсыг тайвшруулж, үрэвсэлт батганы эдгэрэлтийг түргэсгэнэ.

Давуу тал:

  • Арьсыг хуурайшуулахгүйгээр зөөлөн үйлчлэх бөгөөд өглөө, орой аль алинд нь хэрэглэх боломжтой.
  • 100% веган бүтээгдэхүүн. Амьтан дээр туршаагүй. Арьсны эмчээр шалгагдсан. 
  • Үнэрт мэдрэг, эмзэг арьстай хүмүүст ч тохиромжтой.
  • Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
  • Өнгө, үнэр оруулагч, Парабен агуулаагүй.
  • Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Тослог, холимог ба батга гарамтгай, асуудалтай арьс. Насны хязгаар байхгүй. 

🚫Анхаарах зүйлс:

  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

Тонер эсвэл серум/ампулын дараа жигд, нимгэн түрхэж шингээнэ.


Савлалтын хэмжээ: 80мл

Дуусах хугацаа: 2027.03.19



Бүтээгдэхүүний бичлэг

Төстэй бүтээгдэхүүн

Цааш үзэх