Бүтээгдэхүүний тайлбар
Үйлчилгээ:
P.CALM Hyaluron Doubleshot Toner | Эрчимтэй чийгшүүлж,тайвшруулах тонер
- Хиалуроны хүчлийг найрлагадаа 10,000ppm агуулсан учир арьсны бүх давхаргад нэвчиж гүнээс нь эрчимтэй чийгшүүлнэ.
- Арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж чийг алдагдахаас хамгаална.
- Хуурайшилтаас болж цочирдож эмзэгшсэн арьсыг хурдан хугацаанд тайвшруулна.
- Ус тосны харьцаа нь 9:1 харьцаатай ба тос нь арьсанд өгсөн чийгийг ууршуулахгүй түгжиж өгнө.
Давуу тал:
- ✅Бүх бүтээгдэхүүн нь үнэргүй.
- ✅Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
- ✅Харшил үүсгэгч, хиймэл үнэр оруулагч агуулаагүй.
- ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээ хийгдсэн.
Арьсны төрөл:
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Тэр тусмаа хэт хуурайшсан болон хуурайшилтаас болж үрчлээ үүсэж суларсан арьсанд.
🚫Анхаарах зүйлс:
- Хиалурон нь гаднаас чийг татах замаар арьсыг чийгшүүлдэг учраас арьсаа хуурай байхад нь хэрэглэх, араас нь чийгээ түгжих тос хэрэглэхгүй тохиолдолд арьс хуурайшиж, таталдсан мэдрэмж төрүүлдэг.
- Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд бүү хадгал.
- Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
- Шарх үүссэн гэмтэлтэй хэсэгт хэрэглэхгүйг анхаарна уу.
- Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэх ээ зогсооно уу.
Хэрэглэх заавар:
Хэрэглэхийн өмнө ус, тосыг хооронд нь хольж сайтар сэгсэрч өгнө үү.
- Өглөө, орой нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа бага зэрэг чийгтэй байхад нь хөвөнд шингээж арчих эсвэл гарын алган дээрээ аваад нүүрэндээ 2-3 удаа давхарлаж түрхэж шингээнэ.
- Арьсны асуудалтай хэсгүүдэд хөвөнд шингээн маск байдлаар 5-10минут тавьбал илүү үр дүнтэй.
Өглөө, орой хэрэглэх боломжтой.
Савлалтын хэмжээ: 200мл
Дуусах хугацаа: 2026.10.11

