Бүтээгдэхүүн
Garden's Objet

Чийгшүүлэгч тонер | Nature Luminous Blooming Toner

43,500
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Үйлчилгээ:

Арьс арчилгааны хамгийн эхэнд тонерыг хэрэглэх бөгөөд арьсны балансыг тэнцвэржүүлж, чийгшүүлж, дараагийн бүтээгдэхүүн илүү сайн шингэхэд нь тусалдаг тул өглөө, оройдоо тогтмол хэрэглэх нь зүйтэй.

  • Арьсыг тайвшруулж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. 
  • Арьсны эрүүл байх орчинтой ижил PH 5.5-тaй учир эмзэг, үрэвссэн арьсыг эмчилж, тайвшруулахад чухал нөлөө үзүүлнэ.
  • Антиоксидантаар баялаг ба үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлнэ.Нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй арьсны гэмтэлээс давхар хамгаална.

Голлох найрлага:

Витамин B5 /Panthenol/ -Арьсыг тайвшруулж, чийгшүүлж, нөхөн төлжүүлэх маш үр дүнтэй, аюулгүй найрлага

Витамин E - Хүчтэй антиоксидант үйлчилгээтэй тул арьсны хөгшрөлтөөс сэргийлнэ. Арьсны эд эсийн сэргэлт, нөхөн төлжилтийг хурдасгаж, сэвх, сорви, нарны гэмтэл бууруулахад тусална.

Korea Thistle Flower Extract - Антиоксидант, үрэвсэл дарах, арьс тайвшруулах онцгой үйлчилгээтэй ургамлын ханд

Давуу тал:

  • ✅Бүх найрлага нь EWG 1-2 ногоон үнэлгээтэй. /Эрүүл, аюулгүй найрлагатай./
  • ✅Харшил үүсгэгч, хиймэл үнэр оруулагч агуулаагүй.
  • ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Бүх төрлийн арьсанд. Тэр тусмаа эмзэг, хуурай, холимог арьсанд / 20-с дээш насныханд /тохиромжтой.

🚫Анхаарах зүйлс:

  • Байгалын гаралтай найрлагаас харшламтгай, хэт мэдрэмтгий арьстай хүмүүст тохиромжгүй.
  • Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд болон хэт бага хэмд бүү хадгал.
  • Экзем болон ил шарх үүссэн гэмтэлтэй арьсанд хэрэглэхгүйг анхаарна уу.
  • Хэрэглэхээс өмнө арьсныхаа багахан хэсэгт тестэлж үзэхийг зөвлөж байна.
  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэх ээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

Өглөө, орой нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа бага зэрэг чийгтэй байхад нь нүүрэндээ жигд түрхэн товшиж шингээнэ. Бүрэн хатахаас нь өмнө дараагийн чийгшүүлэх бүтээгдэхүүнээ хэрэглэнэ.

  • Tip1: Нимгэн хөвөнд шингээж байгаад чийгшүүлэхийг хүссэн хэсэгтээ 3-5 минут маск хэлбэрээр тавьж болно. 
  • Tip2: Шүршдэг саванд хийгээд spray, mist болгож ашиглаж болно.


Савлалтын хэмжээ: 150мл 

Дуусах хугацаа: 2027.03.20



Бүтээгдэхүүний бичлэг