Бүтээгдэхүүн
P.Calm

Давхар цэвэрлэгээ сет | P.Calm Double Cleansing Set

91,500
Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

1-р шат: Holy-Basil Oil Cleanser

Давхар цэвэрлэгээний эхний шат буюу тосон цэвэрлэгч нь нарны тос, будалт, тослогийг хамгийн зөөлнөөр задалж, арьсыг гүн цэвэрлэх үйлчилгээтэй байдаг. Усанд бүрэн уусч арилдаг тул санаа зовох зүйлгүй бөгөөд тослог, хуурай, эмзэг гээд бүх төрлийн арьсанд маш тохиромжтой цэвэрлэгч юм.

  • Хар батгыг уусгаж, хүнд будалтыг ч сайн задалж цэвэрлэнэ. Арьсны илүүдэл тосыг багасгана.
  • Holy Basil нь Eugenol агуулсан ба уг найрлага нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Арьсны эрүүл орчинг бүрдүүлнэ.

2-р шат: UnderPore Foam Cleanser

Өдөр тутамд хэрэглэх тохиромжтой хөөсөн цэвэрлэгч нь арьсыг хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэж, чийгшүүлнэ. Батга гарамтгай арьсанд тохиромжтой бөгөөд хэт их тослог ялгаралтыг бууруулна. /pH багатай./

  • Нүхжилтэнд хуримтлагдсан бохирдлыг гүн цэвэрлэж хар, цагаан батгыг багасгана.
  • 5 төрлийн арьсыг тайвшруулах найрлагатай тул үрэвсэл, улайлтыг намдаана.
  • Батга үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Нарийн бичил ширхэгтэй тоос, бохирдлыг ч цэвэрлэдэг болох нь клиникийн судалгаагаар батлагдсан.

Давуу тал:

  • Арьсыг хуурайшуулахгүйгээр зөөлөн цэвэрлэнэ.
  • ✅Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
  • ✅Өнгө, харшил үүсгэгч, Парабен агуулаагүй.
  • ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Тослог, холимог ба хар, цагаан батга гарамтгай, асуудалтай арьс.

🚫Анхаарах зүйлс:

  • Бүтээгдэхүүнийг нарны шууд тусгалд болон хэт бага хэмд бүү хадгал.
  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

1.Цэвэр, хуурай гаран дээрээ тосон цэвэрлэгчээс зохих хэмжээгээр авна.

2.Нүүрээ норголгүй хуурай байхад нь хэрэглэх бөгөөд нүүрэндээ жигд тараан, 2 минут массажилна.

3.Багахан усаар дахин 30-40 секундын турш дахин массажлаад усаар зайлна.

4.Давхар цэвэрлэгээний 2-р шат буюу угаагчаар угаагаад арьс цэвэрлэгээ дуусна.