Бүтээгдэхүүн
P.Calm

Тослог, холимог, нүхжилттэй арьсны багц

161,250

Бүтээгдэхүүний тайлбар

Тослог, холимог, нүхжилттэй арьсны багц

🔶PCALM UNDERPORE FOAM CLEANSER

Өдөр тутамд хэрэглэх тохиромжтой хөөсөн цэвэрлэгч нь арьсыг хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэж, чийгшүүлнэ. Батга гарамтгай арьсанд тохиромжтой бөгөөд хэт их тослог ялгаралтыг бууруулна. /pH багатай./

  • Нүхжилтэнд хуримтлагдсан бохирдлыг гүн цэвэрлэж хар, цагаан батгыг багасгана.
  • 5 төрлийн арьсыг тайвшруулах найрлагатай тул үрэвсэл, улайлтыг намдаана.
  • Батга үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Нарийн бичил ширхэгтэй тоос, бохирдлыг ч цэвэрлэдэг болох нь клиникийн судалгаагаар батлагдсан.

🔶PCALM BARRIER СYCLE TONER

Тослог болон батгатай, эмзэг арьсыг тайвшруулж, нүхжилт агшаах тонер.

  • Өдөр бүр хэрэглэх тохиромжтой бөгөөд тослогжилт, улайлтыг бууруулах бөгөөд чийгшүүлэх үйлчилгээтэй.
  • Батга болон үрэвслийг намдааж, арьсыг тайвшруулна.
  • Арьсыг эрүүл байх орчинг бүрдүүлнэ.
  • Тослогоос үүдэлтэй нүхжилтийг багасгана.

🔶PCALM CATO CREAM

Тослог болон батгатай, эмзэг арьсыг тайвшруулж, чийгшүүлэгч тос.

  • Үрэвсэлтэй батга, улайж цочирсон арьсыг үр дүнтэй, тайвшруулж, эдгээнэ.
  • Арьсны гүн чийгшүүлж, арьсны хамгаалалтын давхаргыг нөхөн төлжүүлнэ.
  • Нөсөө толбонд үр дүнтэй ба арьсны өнгө сэргээж цайруулах үйлчилгээ давхар үзүүлнэ.

Голлох найрлага:

Lacto-PTM- P.Calm брендийн тусгай найрлага бөгөөд арьсыг эрүүл байх орчныг бүрдүүлдэг.

Niacinamide - Тослогийн хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Арьсны өнгийг жигдлэнэ.

Centella asiatica- Арьсыг тайвшруулж, үрэвсэлт батганы эдгэрэлтийг түргэсгэнэ.

Давуу тал:

  • Арьсыг хуурайшуулахгүйгээр зөөлөн үйлчлэх бөгөөд өглөө, орой аль алинд нь хэрэглэх боломжтой.
  • 100% веган бүтээгдэхүүн. Амьтан дээр туршаагүй. Арьсны эмчээр шалгагдсан. 
  • Үнэрт мэдрэг, эмзэг арьстай хүмүүст ч тохиромжтой.
  • Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
  • Өнгө, үнэр оруулагч, Парабен агуулаагүй.
  • Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Тослог, холимог ба батга гарамтгай, асуудалтай арьс. Насны хязгаар байхгүй. 

🚫Анхаарах зүйлс:

  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

Будаг арилгагчаар будгаа арилгасны дараа

1. Угаагчаас зохих хэмжээгээр авч гар дээрээ сайтар хөөсрүүлнэ.Нүүрэндээ тойрог маягаар зөөлөн массаж хийж угаагаад, бүлээн усаар зайлна. / Угаагчаар 3 минутын дотор угааж дуусгана./

2.Нүүрээ цэвэрлэсний дараа бага зэрэг чийгтэй байхад нь тонероо түрхэж шингээнэ. /Давхарлаж түрхэж болно. Хөвөн шингээн маск байдлаар 5-10 минут тавихад тэжээл өгч, тайвшруулна./

3.Тосноос нимгэн түрхэж шингээнэ. /Шаардлагатай гэж үзвэл дахин 1 давхар нимгэн түрхэж шингээнэ./

Өглөө, орой хэрэглэх боломжтой.