Бүтээгдэхүүн
P.Calm

P.CALM Vitamin C E Ferulic Acid 20 Glow Serum

65,500

Хүргэлттэй

Бүтээгдэхүүний тайлбар

Үйлчилгээ:

Витамин Ц өндөр тунтай буюу 20% агуулсан, Витамин Е болон Ferulic Acid найрлагууд орсон учир арьсны өнгийг жигдлэн сэвх нөсөө толбыг цайруулах cерум.

  • Арьсыг цайруулж, сэвх нөсөө толбыг бүдгэрүүлнэ.
  • Уян хатан байдлыг сайжруулж, коллеган үйлдвэрлэлийг дэмжинэ.
  • Арьсыг хөгшрүүлэгч хүчин зүйлсээс хамгаална.

Голлох найрлага:

Vitamin C/ 20%/ - Арьсыг цайруулж, нөсөө толбо, сорвийг бүдгэрүүлэх №1 найрлага. Антиоксидант шинж чанартай.

Vitamin E - Арьсанд тэжээл өгч, чийгшүүлнэ. Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Ferulic acid- Vitamin C ба E-г тогтворжуулдаг бөгөөд эдгээр 3 найрлага нь арьс арчилгааны хүчтэй хослол болдог. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Давуу тал:

  • ✅Хүний арьсанд сөрөг нөлөөтэй хорт 20 төрлийн бодис агуулаагүй.
  • ✅Өнгө, хиймэл үнэр оруулагч, Парабен агуулаагүй.
  • ✅Солонгос улсад арьс цочролын шинжилгээнд хамрагдсан.

Арьсны төрөл:

Хуурай, холимог, өнгөө алдаж гундсан, сэвх нөсөө толботой арьсанд тохиромжтой.

🚫Анхаарах зүйлс:

  • Retinol, Гуужуулагч, AHA/BHA, Өндөр тунтай Niacinamide-тай хамт хэрэглэвэл арьс цочирох эрсдэлтэй тул 2-3 хоногийн зайтай хэрэглэх
  • Арьс хэт хуурайшиж, хорсож улайвал хэрэглэхээ түр зогсоон, хангалттай сайн чийгшүүлнэ.
  • Цэвэр Витамин С нь өөрөөсөө хий ялгаруулдаг тул бүтээгдэхүүний дусаагуурын резин хөөж, таг нь суларч, урсаж болно.
  • Нарны гэрэлд үйлчилгээгээ алддаг туд харанхуй, сэрүүн газар хадгална./Хөргөгчинд хадгалахад тохиромжтой. /
  • Нээснээс хойш агаартай урвалд орж эхэлдэг тул өнгө нь хувирдаг бөгөөд хар хүрэн өнгөтэй болсон бол хэрэглэхээ зогсооно уу.
  • Шарх үүссэн гэмтэлтэй хэсэгт хэрэглэхгүйг анхаарна уу.
  • Тууралт, цочрол үүссэн тохиолдолд хэрэглэхээ зогсооно уу.

Хэрэглэх заавар:

Чийгшүүлэх тонероо бүрэн шингэсний дараа СЕРУМ-аас тохирох хэмжээгээр авч түрхэнэ. Дараа чийгшүүлэгч тосоо түрхээрэй.

  1. Өглөө хэрэглэсэн тохиолдолд заавал чийгшүүлэх тос болон SPF30+ дээш нарны тос түрхэнэ үү.
  2. Задалснаас хойш 3 сарын дотор хэрэглэж дуусгахыг зөвлөж байна.
  3. Хэрэглэж дуусаад сайтар таглана уу.

Витамин Ц өндөр тунгаар агуулсан учир эмзэг арьстай хүмүүс, анхлан хэрэглэгчид арьсандаа бага багаар /7 хоногт 2 удаа/ хэрэглэж дасгана.


Савлалтын хэмжээ: 20gr 

Дуусах хугацаа: 2026.02.19