Нийтлэлүүд

Жирэмсэн, хөхүүл үеийн арьс арчилгаа:

Админ2025 оны 01 сарын 25

Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтөөс болж таны арьс ч мөн өөрчлөгддөг бөгөөд арьс арчилгаагаа яаж хийх талаар төөрөгдөлд орох нь бий. Таны арьс тослог ихээр ялгаруулж, батга, сэвх нөсөө ихсэх бөгөөд арьсны чийгшил ч мөн буурдаг.

Арьсанд асуудал үүсэх боловч тэдгээрийг эмчилдэг ихэнх найрлагуудыг жирэмсэн үед хэрэглэх хориотой байдаг тул арьсны асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь чухал.

Жирэмсэн, хөхүүл үеийн арьс арчилгааны үндсэн зөвлөмж:

Цэвэрлэх: Хүчтэй угаагч нь арьс гэмтээж хуурайшуулдаг тул зөөлөн ph 5.5 цэвэрлэгчээр өдөрт хоёр удаа угаагаарай.

Чийгшүүлэлт: Чийгшил унаснаас арьсны бусад асуудлыг хүндэрдэг тул арьсаа сайн чийгшүүлж, чийгээ түгжиж тос түрхээрэй.

Нарны хамгаалалт:Жирэмсэн үед нарны туяанд мэдрэг болж, сэвх нөсөө ихэсдэг тул физикал төрлийн нарны тосыг 3-4 цаг тутамд сэргээж хэрэглээрэй.

Гуужуулалт:BHA буюу салицилийн хүчил хэрэглэх хориотой бөгөөд оронд нь бага хувьтай 0,5-5%-тай Гликолийн хүчил (Glycolic acid) эсвэл сүүн хүчлийн гуужуулагч (Lactic acid) хэрэглээрэй. 7 хоногт 1-2 удаа байхад хангалттай бөгөөд ихдүүлэх нь аюултай байж болохыг анхаараарай.

Ус болон эрүүл хооллолт: Арьсны эрүүл байдлыг хадгалахын тулд өдөрт 2 литр орчим ус ууж, амин дэм, төмөр, кальци зэрэг хэрэгцээт бодисоор баялаг хоол хүнсийг хэрэглээрэй.


Жирэмсэн үед арьс арчилгааны ямар найрлага аюултай вэ?

Витамин А буюу Ретинол-ийн төрлүүд:

Хор хөнөөл нь дундаж ангилалд багтдаг ч энэ урагт эрсдэл учруулахыг үгүйсгэх аргагүй тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Tazorac, Accutane ч мөн витамин A-аас гаралтай найрлага бөгөөд ургийн хөгжилд асуудал үүсгэдэг.

Benzoyl Peroxide

Батганы эмчилгээнд ашиглагддаг бөгөөд урагт аюултай тул хэрэглэхээс зайлсхийгээрэй.

Essential Oils

Эфирийн тосны хэмжээг хэтрүүлбэл өндөр эрсдэлтэй. Үүнд түгээмэл хэрэглэгддэг нь цайны модны тос (Teatree oil), розмарин тос зэрэг багтдаг. Эдгээр нь цусны даралтыг бууруулж, умайн агшилт үүсгэдэг. 

Salicylic Acid буюу BHA

Батганы эмчилгээнд давамгайлж хэрэглэгддэг бөгөөд ихэнх төрлийн гуужуулагч бүтээгдэхүүн, ялангуяа нүүр угаагчинд агуулагдаж байгаа эсэхийг шалгаарай. 

Hydroquinone

Энэхүү хүчирхэг арьс цайруулагч найрлагыг жирэмсэн үеийн сэвх нөсөө толбо үүссэн үед хэрэглэх сонирхол төрж болох ч аюулгүй гэсэн дүгнэлт гараагүй байдаг.

Aluminum Chloride Hexahydrate

Ихэвчлэн хөлсний эсрэг бүтээгдэхүүн болон эмэнд, зарим гоо сайхны бүтээгдэхүүн, ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн зэрэгт агуулагддаг.

Formaldehyde

Арьс арчилгааны бүтээгдэхүүн болон үс, хумс будах бүтээгдэхүүнд агуулагддаг.

Phthalates

Фталатууд нь гоо сайхны болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд дотоод шүүрлийг тасалдуулах аюултай. Нөхөн үржихүйн ноцтой эмгэгүүд фталатын хордлоготой холбоотой байдаг.

Химикал нарны тос

Химикал нарнаас хамгаалах тосонд агуулагддаг ихэнх найрлага нь аюулгүй гэж нотлогдоогүй тул физикал нарны тос хэрэглээрэй.

Хэрэглэж болох найрлагууд:

Vitamin C, Niacinamide, AHA, Azelaic Acid, Hyaluronic acid, Lactic acid

Бусадтай хуваалцах