Нийтлэлүүд

Нойр арьсанд яаж нөлөөлдөг вэ?

Админ2025 оны 03 сарын 26

Шөнө 22:00-03:00 цагийн хооронд нойроо авч чадахгүй бол цусанд Кортизол хэмээх стрессийн гормон ихэснэ. Цусан дах Кортизол ихэсвэл цусанд үрэвсэл үүсгэгч Просайтокайн (procytokine) хэмээх бодис нийлэгжиж эхэлдэг.

Энэ нь таны арьсанд дараах ноцтой асуудлуудыг үүсгэдэг.

Үрэвсэл ихсэж батга гарах, гуужих чадвараа алдаж, арьсны өнгө барайх, барзайх, нүдний доогуур хөхрөх, чийгээ барьж чадахгүй байх, арьс суларч, үрчлээ суух, сэвх, сорви тодрох, шарх эдгэхгүй удах г.м

Таны арьс сайхан байх эсэхийг:

30% Хооллолт

30% Арьс арчилгаа

30% Нойр

10% Бусад хүчин зүйлс шийддэг.

Энэ нь та хангалттай нойр авч чадахгүй бол хэчнээн үнэтэй, үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэж, цаг зав зориулж арьсаа арчлаад ямар ч үр дүн өгөхгүй гэсэн үг.

Тэгвэл 22:00-03:00 цагийн хооронд нойроо авбал яах вэ?

Яг энэ үед “Өсөлтийн болон Мелатонин” гэх чухал 2 даавар хамгийн дээд хэмжээгээрээ ялгардаг! Эдгээр даавруудын гол үүрэг нь нөхөн төлжүүлэх, сэргээх юм.

-Өсөлтийн гормоны хувьд биед үүссэн чөлөөт радикал хэмээх бидний биед өвчлөл үүсгэж, хөгшрүүлдэг бодисуудыг устгаж, бодисын солилцоог сайжруулдгаас гадна арьсан дах хиалуроны хүчлийн чийг татаж, барих чадварыг нэмэгдүүлснээр арьсыг чийглэг толигор болгох чухал үүрэгтэй.

Унтаад босоод ирэхээр биеийн жин маань багасаад турчихсан байдаг даа. Энэ нь өсөлтийн гормоны нөлөөгөөр бодисын солилцоо хурдассантай холбоотой байдаг бөгөөд өглөөд арьс тайвшраад гоё тунгалаг болчихсон босож ирдэг нь ч өсөлтийн гормонтой холбоотой байдаг тул өглөө илүү гоё арьстайгаар сэрэхийг хүсвэл илүү эрт буюу 22 цагт унтаарай. Хэрвээ та 00:00 цагт унтдаг бол нэлээн их хэмжээний өсөлтийн гормоноо алдаж, тэр хэмжээгээрээ арьсныхаа нөхөн төлжих боломжийг нь үгүй хийж байна гэсэн үг.

-Тархины эпифизээс ялгарч байдаг нойрны даавар буюу Мелатонин нь биеийн биологийн цагийг тохируулах, дархлаа сайжруулах, биед явагдаж буй үрэвсэл дарах, цусны өндөр даралтыг бууруулах, анти-оксидант буюу хөгшрөлтийг удаашруулах, мөн арьсны сэвх нөсөө үүсгэгч меланин пигментийг устгах гэх мэтчилэн биеийн бүхий л асуудлыг шийдэж өгдөг чухал үүрэгтэй даавруудын нэг юм. 


Тэгэхээр таны арьс батгатай, сэвхтэй, хуурайшилттай, өнгөө алдаж барайсан, үрчлээ сууж хөгшрөлт явагдах шинжтэй байгаа бол аль болох эрт буюу 22 цагт унтаж өсөлтийн гормоны хэмжээгээ ихэсгээрэй.

22:00 ЦАГТ УНТАЖ СУРАХ НЬ БҮТЭН БИЕЭ БОЛООД АРЬСАА НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ ХАМГИЙН АМАРХАН БӨГӨӨД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АРГА ЮМ ШҮҮ!


Эх сурвалж: Skincare судлаач

Бусадтай хуваалцах