Бүтээгдэхүүний хугацааг хэрхэн шалгах вэ?
2024 оны 07 сарын 24

Шинээр бүтээгдэхүүн худалдаж авахдаа түүн дээрх он сар өдөр нь үйлдвэрлэсэн хугацаа юу? дуусах хугацаа юу? гэдгийг сайн шалгах хэрэгтэй.
Үйлдвэрлэсэн хугацааг нь дуусах хугацаатай эндүүрэх магадлалтай байдаг учир дараах тэмдэглэгээг сайн тогтоогоод аваарай.
Мөн бүтээгдэхүүн дээр ( 6М, 12М, 18М, 24М, 1Y ) тэмдэглэгээнүүд цөөнгүй байдаг бөгөөд энэ нь бүтээгдэхүүнийг задалснаас хойш хэрэглэж болох хугацаа юм.
Бүтээгдэхүүн дээр хэвлэгдсэн хугацаа нь болоогүй байсан ч бүтээгдэхүүнийг ашиглаж болох хугацаа нь түрүүлж дуусаж болно гэсэн үг юм.
Учир нь бүтээгдэхүүнийг задалснаас хойш агаартай урвалд орж тодорхой хугацааны дараа бүтээгдэхүүний чанар алдагддаг байх нь ээ.
Бусадтай хуваалцах