Нийтлэлүүд

Тослог арьс

Админ2024 оны 09 сарын 20

Тослог арьс:

Бидний арьс өөрөөсөө тослог ялгаруулж байдаг бөгөөд үүнийг “Sebum” гэж нэрлэдэг. Гэхдээ хүн бүр янз бүрийн хэмжээгээр тослог ялгаруулдаг. Тослогийн үүрэг нь арьсыг гаднын нөлөө болон хөгшрөлтөөс хамгаалж чийгшүүлж байдаг.

Хэдийгээр тос нь бидний арьсыг хамгаалдаг ч заримдаа энэ нь муу үр дагавартай байх нь бий. Үүнд илүүдэл тослог үхсэн арьсны эстэй барьцалдаж, нүх сүвийг бөглөж, хар цагаан батга үүсгэдэг. Өөр нэг асуудал нь гоо зүйн талаасаа тослогтож, гялайж тухгүй байдал үүсгэдэг.

Арьсны тослогжилт багасгах аргууд:

  • 7 хоногт 1 удаа шавар маск тавих
  • Тослог хянах үйлчилгээтэй Niacinamide, BHA найрлагуудаас хэрэглэх
  • Алкахол агуулаагүй тонер хэрэглэх, хатаах бүтээгдэхүүнээс зайлсхий
  • Арьсны хэт хуурайшилт тослог ялгаралтыг нэмэгдүүлдэг тул маш сайн чийгшүүлэх
  • Тослогжилтыг нэмэгдүүлдэг хоол хүнсний хэрэглээгээ түр хязгаарлах
  • Стресст өртөхөөс сэргийлэх, дааврын шинжилгээ өгөх
  • Тогтмол 7 хоногт 1 удаа гуужуулалт хийх

Арьсны бусад асуудлаас зайлсхийхийн тулд чийгшүүлэлтийг хэзээ ч орхигдуулж болохгүй.

Тослог арьсанд маш сайн чийгшүүлдэг бөгөөд чийгийг ууршихаас хамгаалсан битүүмжлэгчтэй чийгшүүлэгч илүү тохиромжтой байдаг.

Нэмэлтээр 5 цагийн зайтай тослог шингээгч бор цаасаар илүүдэл тослогоо дарж авах нь үр дүнтэй байдаг. Гэхдээ огт чанга дарж болохгүй шүү.

Бусадтай хуваалцах