
Хуурай арьс:
Зарим хүмүүс ихээр тослог ялгаруулдаг бол зарим нь хэвийн хэмжээнээс бага тослог ялгаруулж арьс нь хуурайшдаг. Тослог бага ялгарахад нөлөөлдөг хүчин зүйлсээс дурдвал:
-Хүйтэн цаг агаар болон гадаад орчны хүчин зүйлс арьсны чийгийн түвшинд нөлөөлдөг.
-Витамин, эрдэс бодисын дутагдал болон арьсны өвчин нь тослог ялгаралтыг бууруулдаг.
-Мөн хөгшрөлт явагдахад дагаад арьсны тослогийн үйлдвэрлэл буурч эхэлдэг бөгөөд 40+ насны ихэнх хүмүүс арьсны хуурайшилт нэмэгдсэн үр дүн гарсан байдаг.
Хуурай арьсны арчилгаа:
Мөн чийгшүүлэгчээ нимгэнээс зузаан хүртэлх дарааллаар хэрэглэх бөгөөд гүний давхарга хүртлээ нэвт шингээж өгөх хэрэгтэй.
Хэрвээ таны арьс хэчнээн арчилгаа хийгээд ч улам хуурайшиж, загатнаж байвал арьсны эмчид хандахыг зөвлөж байна.
Хуурай арьс нь экзем, псориаз зэрэг арьсны өвчинд илүү өртөмтгий байдаг байна.