Нийтлэлүүд

Холимог арьс

Админ2024 оны 10 сарын 04

Холимог арьс:

Хэрэв таны арьсны зарим хэсэг хуурайшдаг боловч зарим хэсгээр тослогтдог бол холимог арьстай байх магадлалтай. Энэ төрлийн арьс нэлээн арчилгаа шаарддаг.

Арьсны төрөл болгон өөр хэрэгцээтэй байдаг бөгөөд Хуурай арьс чийг болон тослог хоёул дутмаг байдаг бол Тослог арьс чийг дутмаг ч тослог хэвийн хэмжээнээс ихээр ялгардаг онцлогтой.

Тиймд “Холимог арьсанд зориулсан бүтээгдэхүүн” байх угаас хүндрэлтэй байдаг.

Ерөнхийдөө зарим хэсэгт арчилгаа салгаж хийх ч арьс тань ямар онцлогтойг нь мэдчихвэл амархан тул бүү төвөгшөөгөөрэй.

 

Холимог арьсанд зориулсан арчилгаа:

Арьсаа бүхэлд нь маш сайн чийгшүүлэх найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэж хангалттай чийгшил өгөх хэрэгтэй.

ӨГЛӨӨ:

1.     PH 5-6.5 зөөлөн угаагч нь таны арьсны ус тосны балансыг алдагдуулахгүйгээр цэвэрлэнэ.

2.    Илүүдэл усаа арчаад бүрэн хатахаас нь өмнө чийгшүүлэх найрлага орсон тонер түрхэж шингээнэ.

3.    Чийгшүүлэх найрлагатай усан суурьтай ампул, сэрум түрхээд яг хуурайшдаг хэсэгтээ дахин нэг түрхэж шингээж өгнө.

4.    Нарны тос түрхэнэ.

ОРОЙ:

1. Нүд уруулаа тод будсан бол зориулалтын будаг арилгагч (Lip & eye remover)-аар хөвөнд шингээн зөөлөн цэвэрлэнэ.

Дараа нь Cleansing oil-оор хөнгөхөн массажлаж будгаа задлаад гартаа бага зэрэг ус авч байгаад нойтон гараараа дахин массажлаж emulsify буюу сүүн цагаан өнгөтэй болгосныхоо дараа бүлээн усаар угаана. Сүүлд нь PH 5-6.5 зөөлөн угаагчаараа дахин нэг угааж гүн цэвэрлэнэ.

2. -Хуурай хэсгээрээ чийгшүүлэгч тонероо хөвөнд шингээн зөөлөн арчина. Хөвөнд шингээн арчсанаар илүүдэл гуужсан арьс цэвэрлэгддэг. (Эмзэг арьсанд хөвөнгөөр арчилгүй, шингээж өгөөрэй)

-Харин Тослог хэсгээрээ 0.5%-тай BHA найрлага агуулсан тонер эсвэл тонер pad-аар арчиж шингээж өгнө. BHA таны тослог хэсгийн нүх сүвийг гүн цэвэрлэж илүүдэл тослогийг хайлуулна. ВНА-г оройд л хэрэглэдэг шүү.

3. Ампул, серумаа түрхэж шингээнэ. Хэрвээ та хүсвэл хуурай хэсгээрээ ахин нэг давхарлаж түрхээрэй. Мөн та үрчлээний эсрэг, цайруулах үйлчилгээтэй зүйл хэрэглэх гэж байгаа бол сэрум юмуу ампулаа тийм найрлагатай байхаар сонгоход л болно.

4.  Чийгшүүлэх тос түрхэнэ. Хэрвээ чийгшүүлэх тос түрхээд ч таны хуурай хэсэгт чийгшил дутагдаад байвал чийгшүүлэх тосноосоо жаахан аваад дээр нь 100% байгалийн гаралтай тос(Rosehip oil, Jojoba oil, Camellia oil г.м) 1 дуслыг дусааж холиод хуурай хэсэгтээ түрхэж шингээгээрэй. Ингэснээр маш сайн чийгшил өгөхөөс гадна ус чийгээ алдахаас хамгаалсан бүрхүүл үүсгэж өгдөг.

 

Нэмэлт:

·        7 хоногт 1 удаа үхэжсэн арьсаа гуужуулж, арьсныхаа нөхөн төлжилтийг дэмжих

·        7 хоногт 1-2 удаа зөвхөн тослог хэсгээрээ шавар маск тавьж арьсныхаа нүхийг гүн цэвэрлэж онгойлгож өгөөрэй.

·        Зориулалтын нимгэн материалтай, бүтээгдэхүүн уудаггүй хөвөн хэрэглэх нь тохиромжтой. Хуурайшсан хэсэгтээ чийгшүүлэх, Тослогтдог хэсэгтээ тослог багасгах үйлчилгээтэй тонер шингээгээ маск хэлбэрээр тавих нь хялбар шийдэл болдог.

·        Мөн дотроосоо ч бас биеэ чийглэж ус их уух хэрэгтэй шүү.

Бусадтай хуваалцах