Нийтлэлүүд

Эмзэг арьс:

Админ2024 оны 10 сарын 09

Эмзэг арьс:

Орчны нөлөө болон сэтгэл санааны өөрчлөлтөд улайдаг, халуу дүүгдэг, хорсдог, загатнадаг, эсвэл бүтээгдэхүүнээс амархан харшилдаг гэх мэт шинж тэмдгүүдээс танд илэрдэг бол та эмзэг арьстай эсвэл түр зуур эмзэгшил үүссэн байх магадлалтай. Тиймээс:

  • Шинэ бүтээгдэхүүн авахаасаа өмнө арьсны багахан хэсэгт түрхээд хэдэн цаг эсвэл 1 өдөр байлгаж үзсэний дараа худалдан авалт хийх эсэхээ шийдээрэй.
  • Зөөлөн найрлагатай арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгох бөгөөд ялангуяа Fragrance, PEG- гийн төрлүүд, Phenoxyethanol, Triethanolamine, bht, Paraben агуулаагүй байх хэрэгтэй.
  • Байгалийн гаралтай ч гэлээ эмзэг арьсанд тохирдоггүй найрлагууд гэж байдаг. Жишээ нь: Lavender oil, Orange peel oil, Lemon oil, Geraniol oil г.м тоснууд мөн Lemonene, Linalool, Citral, Benzyl alcohol гэх зэрэг найрлагууд эмзэг мэдрэмтгий арьсанд тохирдоггүй.

 

Эмзэг арьсны арчилгаа:

  • Нүүр угаадаг хэрэгсэл, аппарат нь нимгэрүүлж улам эмзэгшүүлдэг тул татгалзах нь зүйтэй. Мөн мицеллар усаар цэвэрлэгээ хийхдээ усаа заавал хөвөнд шингээж байгаад арьсаа хөвөнгөөрөө арчих үйлдэл хийдэг шүү дээ. Олон дахин арьсаа үрж арчиж буй үйлдэл нь мөн л арьсанд үрэлт өгөн цочроож эмзэгшүүлэх нэг шалтгаан болдог. Харин оронд нь арьсныхаа онцлогт тохирсон зөөлөн Cleansing oil хэрэглээрэй.
  • Арьсаа өдөр тутамдаа маш сайн чийгшүүлэх хэрэгтэй бөгөөд хангалттай чийгшил өгснөөр арьсны тань өөрийнх нь өнгө сэргэхээс гадна эрүүлжиж, нөхөн төлжих процесс нь хурдасна.
  • Та наргүй ч байсан өдөр болгон нарны тос түрхэж арьсаа нарны хэт ягаан туяанаас хамгаалах хэрэгтэй. Гэхдээ нарны тосоо сонгохдоо физикал болон холимог төрлийн тос сонгож хэрэглээрэй.
  • Та арьсныхаа хамгаалалтын бүрхүүлийг нөхөн төлжүүлэх найрлагатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх ёстой. Учир нь эмзэг арьс гэдэг бол арьсны хамгийн өнгөн хэсэг болох хамгаалалтын бүрхүүл (skin barrier) нь гэмтэж нимгэрсэн арьс гэсэн үг юм шүү дээ. Ийм орц найрлагад: Ceramide-ын төрлүүд, Panthenol, Allantoin, CICA, Peptide зэрэг багтдаг.

 

Түүнчлэн та 'Rosacia' хэмээх үрэвслийн гаралтай арьс эмзэгших эмгэгтэй байж болзошгүй тул хооллолтдоо ч бас анхаарах хэрэгтэй. Арьсны эмзэгшлийг сэдрээдэг хоол хүнснээс татгалзах нь чухал. Үүнд:

-'Histamine' ихээр агуулдаг хоол хүнс

-Согтууруулах ундаа

-Халуун ногоо

-Халуун цай, халуун кофе

-Өөх тос ихтэй хоол хүнс багтана.

Бусадтай хуваалцах