Нийтлэлүүд

Арьс цайрах үйл явц хэрхэн явагддаг вэ?

Админ2024 оны 10 сарын 16

Цайрах үйл явц хэрхэн явагддаг вэ?

Нарны туяа арьс руу нэвтрэх гэж оролдох үед арьс өөрийгөө хамгаалах зорилгоор меланин үйлдвэрлэж, арьсыг хучих замаар хамгаалдаг.

Энэ нь арьс борлох, бор толбонууд үүссэн байгаагаар бидэнд мэдэгддэг.

Тэгвэл энэхүү меланины үйлдвэрлэл буурах эсвэл зогсох үед бидний арьс цайрч, сэвх, нөсөө толбо бүдгэрч эхэлдэг байна.

Тэгвэл хэрхэн меланин үйлдвэрлэлээ бууруулах вэ?

1. Меланин үйлдвэрлэлийг дарангуйлдаг найрлагуудаас хэрэглэх. Үүнд:

o  Vitamin C

o  Niacinamide

o  Arbutin

o  Glutathione

o  Tranexamic Acid г.м

2. Арьсан дээрх меланины үүсгэсэн давхаргыг бага багаар зөөлөн гуужуулах

Меланин нь арьсны өнгөн хэсгээс гүн давхарга хүртэл тархдаг. Өнгөн хэсэг дээрхийг нь тогтмол гуужуулах замаар бүдгэрүүлж болох бөгөөд огтоос хэтрүүлж болохгүй.

Мөн ширхэгтэй, механик үрэлт үүсгэдэг гуужуулагч арьс гэмтээдэг тул татгалзаарай.

3. Арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлэх

Арьс цайрах явцдаа гүний давхаргаас нөхөн төлжилт буюу шинэ өнгөлөг эсүүдийг үүсгэдэг тул арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлдэг Ретинол зэрэг найрлагаас хэрэглэж болно.

4. Чийгшүүлэх

Ямар ч үед чийг хангалтгүй байвал цайрах нь байтугай арьс өөрийгөө хамгаалж чадахгүй эмзэгшиж,үрэвсэлт батга үүсч,

сэвх, нөсөө толбо нэмэгддэг тул өглөө оройд тогтмол чийгшүүлэх хэрэгтэй шүү.

5. Нарнаас хамгаалах

Нарны хэт ягаан туяа үүссэн нөсөө толбыг улам бараан болгож тодруулдаг. Тиймд тогтмол нарны тосоор тодрохоос нь хамгаалаарай.

Бусадтай хуваалцах