Нийтлэлүүд

Салфеткан маск сонгохдоо юуг анхаарах вэ?

Админ2024 оны 11 сарын 06

 Салфеткан маск:

Чийглэг гэрэлтсэн арьстай болох гэсэн хүнд үр дүнгээ хамгийн сайн өгөх бүтээгдэхүүн бол салфеткан маск билээ. Бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнээс ялгаатай нь өндөр үр дүнтэй найрлагуудыг их хувиар агуулдаг бөгөөд зориулалтын материалд шингээж хийсэн технологи юм. Мөн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд арьсны гүнд шингэхээсээ өмнө уурших тохиолдол цөөнгүй байдаг бол маск хэрэгцээтэй тэжээлийг гадагш нь алддаггүй давуу талтай.

Маск яагаад арьсанд үр дүнгээ илүү сайн өгдөг вэ гэвэл арьсны гүн хүртэл нэвчиж, дотор агуулагдах антиоксидант, амин дэм тэжээлүүдийг бүрэн шингээх нөхцөл бүрдүүлж үйлчилдэг учраас юм.

Өөрт тохирсон салфеткан маскийг 7 хоногт 1 удаа, харин улирал солигдох, арьс тань таталдаж, ихээр хуурайших үед 7 хоногт 2-3 удаа тавихад тохиромжтой. Зуны улиралд маскаа хөргөгчинд хэсэг байлгаж байгаад хэрэглэвэл арьсыг тайвшруулхын хамт сэрүүцүүлж өгдөг.

Маск сонгохдоо юуг анхаарах вэ?

o  Хэт хямд маск бүү сонгоорой. Үйлдвэрлэл, тээвэрлэлтийн зардал, борлуулагчийн ашиг нэмээд ямар материал, ямар бодисоор хийсэн нь тодорхойгүй байдаг.

o  Хуурай арьстай хүнд маш сайн тохирдог ч тослог арьсанд хүнд мэдрэмж төрүүлж батга гарч болдог. Өөрийн арьсны төрөлд тохируулан маскаа сонгох нь зүйтэй.

o  Тодорхой нэг найрлагаас харшилдаг, тохирдоггүй байх боломжтой тул тэр найрлагаа мэдэж аваарай.

o  Арьс тань ямар нэг асуудалтай байгаа бол тохирохгүй үйлчилгээтэй маск сонгосноос арьсны асуудал хүндрэх магадлал байдаг.

o  Арьсны нүх сүв бөглөдөг найрлага агуулсан эсэхийг шалгаарай.

Маск тавихдаа:

·        Маск тавьсан үедээ аль болох өөр зүйл хийлгүй хэвтээрэй. Учир нь маск тавих үед арьс амарч, нөхөн сэргэх процесс явагддаг. Гэтэл хөдөлгөөн их хийснээс болж үрчлээ үүсэх, жигд хүрч үйлчлэхгүй байх эрсдэлтэй.

·        Хугацааг баримтлаарай. Цагаа хэтрүүлж удаан тавих үед маск хатаж, арьснаас чийгийг буцаагаад сорж эхэлдэг. Заримдаа арьсыг цочроох ч магадлалтай.

·        Угаах зориулалттай маскнаас бусад төрлийнхийг угаах шаардлагагүй.

·        Маскны эссэнс нь хэрэглэдэг (Cерум / Ампул )-наас тань өтгөн бол дараа нь, шингэн бол өмнө нь хэрэглэнэ.

·        Маскаа тавьж дуусаад чийгээ түгжиж тос түрхэнэ.

Бусадтай хуваалцах