Нийтлэлүүд

Make-up болон хувийн өнгө

Админ2024 оны 11 сарын 21

Хүн бүрд өөрийн гэсэн Хувийн өнгө байдаг бөгөөд ерөнхийдөө өөрчлөгддөггүй гэж үздэг.

Хувийн өнгийг 4 улиралд хуваадаг бөгөөд улирал бүр дотроо 3 (нийтдээ 12 өнгө) болж задардаг.


Бүх өнгө Дулаан болон Хүйтэн гэсэн ангилалд хуваагдана.


Хувийн өнгийг тодорхойлоход олон хүчин зүйлс нөлөөлдөг тул “Цайвар арьстай л бол хүйтэн, судасны өнгө ногоон бол дулаан өнгөтэй” гэх мэт шууд дүгнэлтүүдийг хийх боломжгүй юм.

Аль ч улиралд бүх төрлийн арьстай хүн байх боломжтой. 

Өөрт зохидоггүй өнгөөрөө нүүр будалт хийх үед:

Зохихгүй өнгө нь хүнийг илүү царай алдсан, давчидсан, давуу талыг нь бууруулж харагддагаасаа илүү хөгшин харагдуулдаг.

Будалт хийгээгүй байхаасаа илүү дор харагдах ч магадлалтай юм. Харин эсрэгээрээ өөрийн хувийн өнгөөр будалт хийх, хувцаслах үед илүү үзэсгэлэнтэй, эрүүл, гэрэлтсэн харагддаг.

Мөн түүгээр ч зогсохгүй нүүрний хэлбэрийг илүү жижигхэн харагдуулах бөгөөд “Нүд, Хамар, Уруул”-ыг тодотгож өгдөг. 


Солонгос улсад Хувийн өнгө тодорхойлох үйлчилгээ маш ихээр дэлгэрсэн байдаг бөгөөд алдартан, олны танил хүмүүс ч сонирхож, ач холбогдол өгдөг сэдэв юм.

Мөн өөрт тохирох хувийн өнгөө олсноор илүү үзэсгэлэнтэй болж олны танил болж чадсан одууд маш их байдаг юм байна.


Бусад давуу талууд:

Та өөрийн өнгийг нэгэнт мэдсэн бол худалдан авалт хийхдээ өөрт зохихгүй будаг, хувцсаа ялгаж сураад,

зөвхөн өөрт зохих зүйлсээ худалдан авах тул цаг, мөнгөнд илүү хэмнэлттэй.

Эх сурвалж: @color___lab

Бусадтай хуваалцах