Нийтлэлүүд

Нүхжилт яагаад томордог вэ?

Админ2024 оны 12 сарын 19

Генетик- Нүхжилт том байх нь удамшлын шинж чанартай байж болох ба тослог арьстай хүмүүс нүхжилт ихтэй байх магадлал өндөр байдаг. Мөн бусад шалтгаанаар нүхжилт томрох 2 хэлбэр байдаг.

1. Хүчээр тэлэгдэн томрох - Арьсны нүх сүвээр тослог ялгарч, чөлөөтэй гадагшилж байх ёстой байдаг боловч бөглөгдсөн байвал дотроосоо хүчээр тэлэгдэн томордог. Мөн хэт их тослог гэнэт ялгарах үед ч нүхжилт тэлэгддэг.

2. Арьсны нүх сүвийг тойруулан чанга барьдаг коллаген утас багасах үед арьс сулран нүхжилт томордог.

Нүхжилт ийм 2 хэлбэрээр томордог юм бол шалтгаан нь юунаас болдог талаар дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Арьсны нүх сүв бөглөрөх:

  • Илүүдэл тослог, бохирдол
  • Нүх сүв бөглөдөг найрлага
  • Хуурайшилтаас үүдэн үхсэн арьсны эсүүд ихээр үүсч, хуримтлагдан арьсны нүх сүвийг бөглөдөг. Энэ нь мөн батга үүсэх гол шалтгаан болно.

Шийдэл: Тогтмол гуужуулах, гүн чийгшүүлэх, бүрэн цэвэрлэх, арьсны нүх сүв бөглөдөггүй бүтээгдэхүүнээ сонгох

Арьс сулрах:

Арьс хөгшрөх тусам уян хатан чанар, бат бөх чанараа алдаж (Коллаген утас багассанаас) нүхжилт томордог. Мөн насжилтаас хамааралгүйгээр нарны хэт ягаан туяа коллаген утсыг тасалдаг тул арьс суларч, нүхжилт томордог.

Шийдэл: Нарны тосоо 3-4 цаг тутамд сэргээж түрхэх, Retinol хэрэглэх, Антиоксидант агуулсан бүтээгдэхүүн болон хүнс хэрэглэх

Тослог ялгаралт ихсэх:

  • Арьс хэт хуурайших
  • Тослог ихэсгэдэг хүнс их хэрэглэх (сүүн бүтээгдэхүүн, халуун ногоотой, тослог хоол, сахар, шоколад, алкахол) 
  • Дааврын өөрчлөлт (жирэмслэлт, сарын тэмдэг, бэлгийн бойжилт, стресс, нойр хангалтгүй байх) зэрэг нь тослогийн үйлдвэрлэлийг огцом нэмэгдүүлдэг.

Шийдэл: Сайн чийгшүүлэх, Тогтмол 0,5% BHA хэрэглэх, 7 хоногт 1 удаа шавар маск хэрэглэх, дааврын шинжилгээ өгөх



Retinol+ Collagen агуулсан арьс чангалж, нүхжилт агшаах үйлчилгээтэй. Мөн арьсны шинэчлэлтийг түргэсгэж, батга гаралтыг бууруулна. Хэт мэдрэг арьстай хүнд тохиромжгүй.

Бүтээгдэхүүн үзэх


Хиалуроны хүчил нь арьсыг гүн чийгшүүлж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, арьсыг гэрэлтсэн, толигор болгодог найрлага юм. Хэт хуурайшсан болон хуурайшилтаас болж асуудал үүссэн арьсанд тохиромжтой.

Бүтээгдэхүүн үзэх

Бусадтай хуваалцах