
Нарны хортой хэт ягаан туяанд 15 минутаас илүү өртөх үед арьсанд нөсөө толбо үүсч эхэлдгээс гадна арьсыг чанга булцгар байлгах үүрэгтэй коллагеныг устгадаг тул нүхжилт томорч, үрчлээ үүсдэг. Та арьсаа үрчлээгүй, сэвхгүй, нүхжилтгүй, залуу чигт нь хадгалахыг хүсэж байгаа л бол жилийн 4 улирал өдөр бүр нарны тостой найзлах хэрэгтэй. Арьс арчилгааны хамгийн чухал алхам бол өөрийнхөө арьсны онцлогт тохирсон нарны тосыг өдөр бүр хэрэглэж занших алхам юм.
Үүний тулд арьсныхаа төрөлд тохирсон зөв нарны тосоо сонгож зөв хэрэглэх хэрэгтэй. Нарны тос нь хэт ягаан туяанаас химийн аргаар болон физик аргаар хамгаалдаг гэж 2 төрөлд хуваагддаг.
Химикал болон Физикал нарны тосыг яаж ялгах вэ?
Physical (физикийн) нарны тос нь нарны хэт ягаан туяаг арьсанд шингээлгүйгээр нарны гэрлийг буцаан ойлгох аргаар арьсыг хамгаалдаг.
Гол орц найрлага нь: Titanium dioxide, Zinc oxide
Бүтээгдэхүүний орц найрлага бичсэн жагсаалтын эхний мөрүүдэд энэ 2 найрлагын аль нэг нь эсвэл хоёулаа байвал физикал тос гэсэн үг. Энэ 2 найрлага байхгүй бол химикал тос гэж ойлгож болно.
Нарны хэт ягаан туяаг арьсанд шингээдэггүй учраас химикал төрлийн нарны тосыг бодвол арьсыг цочроох, харшлах нь хамаагүй бага байдаг. Тиймээс ч хүүхдийн нарны тос физикал бүтэцтэй байдаг. Физикал нарны тосны сайн тал:
Муу тал: - Бага зэрэг цайрч цагаарч харагддаг. Түрхэц хүнд мэт мэдрэгддэг.
Гэхдээ сүүлийн үед шинээр гарсан Солонгос физикал нарны тоснууд маш хөнгөн бүтэцтэй, цайрдаггүй, чийглэг болсон шүү!
Chemical (химийн) нарны тос бол нарны хэт ягаан туяаг арьсанд эхлээд шингээснийхээ дараа урвалд оруулж дулааны энерги болгон хувиргах зүй тогтлоор арьсыг хамгаалдаг. Арьсан дээр тодорхой хэмжээний урвал явагдаж байгаа учраас эмзэг арьстай хүмүүст цочрол өгч харшлах магадлалтай. Мөн урвалд орох явцдаа арьсны температурыг халаадаг тул энэ нь сэвх нөсөө толботой арьсанд муугаар нөлөөлж улам тодруулах аюултай. Химикал нарны тосны найрлагад ордог 30-аад төрлийн бодис байдаг бөгөөд
Хамгийн их хэрэглэгддэг орц найрлага бол: Ethylhexyl methoxycinnamate, Ethylhexyl salicylate, oxybenzone, Butyl methoxydibenzoylmethane, Octinoxate г.мэт
Chemical нарны тосны найрлагын хорт нөлөөллийн талаарх маргаан их байдгаас болж физикал нарны тосыг сонгох нь их байдаг. Химикал нарны тосны сайн тал:
Муу тал: Арьс цочроож, харшил өгөх талтай.Сэвх нөсөөтэй хүнд тохиромжгүй.
Хэрвээ тосоо түрхээд 15-20 минут шингээхгүй шууд наранд гарвал хамгаалж чадахгүй, хөлс усанд амархан арилдаг, нүд рүү орсон тохиолдолд ихээр хорсгодог.
Аль нь таны арьсанд тохирох вэ?
Ер нь бол арьсыг бага цочроодог, хор нөлөөгүй, тогтоц сайтай гээд эрүүл мэндийн талаасаа физикал тосыг илүүд үздэг. Гэхдээ та арьсны ямар нэг асуудалгүй, энгийн зузаан, хуурай талдаа, мөн хөнгөн хэлбэрийн тосонд дуртай бол химикал нарны тос-ыг сонгоорой.
Харин таны арьс тослог болон холимог, сэвх нөсөөтэй, батгатай, мөн эмзэг бол физикал нарны тос-ыг нь сонгоорой! Titanium dioxide, Zinc oxyde гэх физикал тосны гол 2 бодис маань өөрөө тослог хариулах үйлчилгээтэй болохоор шингэсний дараа бага зэрэг матте болгож өгдөг. Тиймээс суурь тонер, серум чинь маш сайн гүн чийгшил өгдөг бүтээгдэхүүн байх хэрэгтэйг анхаараарай.
Түүнчлэн:
Бидний арьс 28 хоног тутамд гуужиж, бүрэн шинэчлэгддэг. Гэвч гадны олон шалтгааны улмаас гуужилт хэвийн явагдахаа больж, хэмнэл алдагддаг.Энэ үед арьсан дээр үхэжсэн эдийн давхарга хуримтлагдаж, арьс өнгөө алдаж, батга гарч, нүхжилт томордог байна. Харин зөв давтамжтайгаар гуужуулалт хийснээр үүнээс урьдчилан сэргийлэх боломжтой.Гэхдээ гуужуулалтыг ХЭТРҮҮЛЭХ, БАГАДУУЛАХ хоёулаа муу нөлөөтэй тул арьсныхаа байдалд тохируулж, гуужуулагчийн төрөл, давтамжийг тохируулаарай.Гуужуулагч юу хийж чадах вэ?Арьсыг илүү гэрэлтсэн, бүтээгдэхүүнийг илүү сайн шингээж авахад тусалдаг.Арьсны нүх сүв бөглөрөхөөс сэргийлж, батга гарах магадлал багасна.Тогтмол, тууштай гуужуулалт нь коллаген үйлдвэрлэлийг дэмжиж, хөгшрөлт удааширна. Арьсны байгалийн өнгийг сэргээж, гэрэлтсэн болгоно.Арьсны өнгөн хэсгийн сэвх, нөсөө, сорви арилна.Гуужуулагчийн төрөл:Гуужуулагч нь дотроо Химикал, Физикал, Холимог гэсэн 3 ерөнхий төрөлд хуваагддаг.Химикал гуужуулагч - AHA, BHA, PHA, LHAИхэвчлэн серум, тонер хэлбэрээр худалдаалагдаг бөгөөд ширхэггүй, арьсан дээр бөмбөрдөггүй онцлогтой. Арьсны гадаргуу дээр байх үхэжсэн эсүүдийн барьцалдсан холбоосыг салгаж, арьсны гүн рүү нэвтэрч илүү бичил түвшинд ажилладаг. Бүтээгдэхүүний онцлогоос шалтгаалан угаах шаардлагагүй нь ч бий. Бага хувьтайгаас эхлэн арьсандаа дасгаж хэрэглэнэ.Физикал гуужуулагч - SCRUBАрьсан дээр механик үрэлт өгч гуужуулдаг бөгөөд нунтагласан овьёос, эрдэнэ шишийн үр, давс зэргийг ашиглан хийдэг тул дотроо ширхэгтэй байдаг. Гэхдээ физикал гуужуулагчийг хэрэглэхдээ хүчтэй эсвэл хэт их үрснээс үүдэн арьс эмзэгшин, цочрох аюултай тул зөөлөн хэрэглэх хэрэгтэй. Хэрэв үрэвсэлт батга, эмзэгшилтэй бол химикал гуужуулагч илүү тохирно. Биед зориулсан ширхэгтэй гуужуулагч нь арьсанд бичил зүсэлт үүсгэж, гэмтээдэг тул нүүрэндээ бүү хэрэглээрэй.Холимог төрлийн гуужуулагчЭнэ төрлийн гуужуулагч нь химикал болон физикал гуужуулагчийг аль алийг нь агуулсан байдаг. Гуужуулагч pad, химикал найрлагатай хэр нь ширхэгтэй гуужуулагч нь энэ ангилалд ордог. Дээрх 2 төрлийн гуужуулагч тохирдоггүй бол холимог төрлийн гуужуулагч хэрэглээд үзээрэй.Гуужуулалтаа хэрхэн зөв тохируулж хэрэглэх вэ?Гуужуулалтыг ХЭТРҮҮЛЭХ, БАГАДУУЛАХ аль аль нь муу нөлөөтэй гэж өмнө нь дурдсан шүү дээ. Багадуулах нь арьсанд үхэжсэн эс хуримтлагдаж асуудал үүсгэж эхэлдэг бол Хэтрүүлэх нь арьсны өөрийн хамгаалах давхаргыг нимгэрүүлж, эмзэгшиж, гадны нянд тэсвэргүй болгодог.Ихэнх гуужуулагчийг 7 хоногт 1-2 удаа хэрэглэхэд тохиромжтой байдаг. Таны арьсанд ямар өөрчлөлт гарч байгааг сайн анзаарч 1 эсвэл 2 гэдгээ шийдээрэй.Харин бага хувьтай, маш зөөлөн найрлагатай, ойрхон хэрэглэх заалттай гуужуулагчийг ойрхон давтамжтай хэрэглэж болдог.Гуужуулагч хэрэглэхдээ анхаарах зүйлс:Гуужуулах найрлага агуулсан олон бүтээгдэхүүн нь арьсыг хэт гуужуулж, эмзэгшүүлэх эрсдэлтэй тул гуужуулах үйлчилгээтэй 1-2 бүтээгдэхүүн хэрэглэхХүнд хэлбэрийн эмзэгшил, Үрэвсэлт батгатай бол 14-21 хоног орчим гуужуулалтыг түр зогсоох шаардлагатай.Гуужуулалт нь арьсыг наранд илүү мэдрэмтгий болгодог тул оройн арьс арчилгаанд тохиромжтой бөгөөд маргааш нь заавал нарны тос хэрэглэх шаардлагатай.Өөрөө гэрийн нөхцөлд хийсэн гуужуулагч нь чанарын шаардлага хангадаггүй тул арьсыг дордуулах магадлалтай байдаг.Жич: Ретинол нь гуужуулагч биш боловч арьсны шинэчилж, үхсэн эсүүдийг цэвэрлэх, коллаген үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт гуужуулалттай төстэй үйлчилгээг үзүүлдэг. Тиймээс ретинол хэрэглэж байгаа үедээ гуужуулагчыг зэрэг хэрэглэхгүй байхад анхаарна уу.

Хиалуроны хүчил гэж юу вэ?Хиалуроны хүчил буюу 'Hyaluronic acid' нь чийгшүүлэх чадвараараа 1-т ордог найрлага бөгөөд өөрийнхөө жингээс 1000 дахин их ус чийгийг өөртөө татаж, хадгалах чадвартай байдаг. Тослог, холимог, хуурай, эмзэг, батгатай гээд бүх төрлийн арьсанд тохиромжтой.Жижиг молекултай Хиалуроны хүчил нь арьсны гүн рүү нэвтэрч гүний чийгшлийг хангаж өгдөг бол том молекултай нь арьсны гадаргууд бүрхүүл үүсгэж арьсны гүн дэх чийгийг гадагш ууршиж алдахаас хамгаалдаг. Харин дунд зэргийн молекултай нь жижиг, том хоёрыг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэж өгснөөр илүү удаан хугацаанд чийгийг барьдаг байна. Хиалуроны хүчил агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо том, дунд, жижиг гээд аль болох олон төрлийн хэмжээтэйг нь агуулсан байвал ашигтай гэсэн үг юм.Хиалуроны хүчил нь молекулынхаа хэмжээнээс хамаараад өөр өөр нэршилтэй байдаг тул бүтээгдэхүүн сонгож авахад тань дараах нэршлийн жагсаалт тус болох болно. Хамгийн эхэнд хамгийн том молекултайг нь хамгийн сүүлд хамгийн жижиг молекултайг нь гээд яг хэмжээнийх нь дарааллаар жагсаалаа.1. Hyaluronic acid2. Sodium hyaluronate3. Sodium hyaluronate crosspolymer4. Hydroxylpropyltrimonium hyaluronate5. Sodium acetylated hyaluronate6. Hydrolyzed hyaluronate7. Hydrolyzed glycocaminoglycansХиалуроны хүчлийг хэрхэн зөв хэрэглэх вэ?:Хиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүнийг зөв хэрэглэхгүй бол арьсанд чийггүй, хуурай байдал үүсгэж болзошгүй тул дараах зүйлсийг анхаараарай.Нүүрээ цэвэрлэсний дараа арьсаа чийгтэй байхад нь хэрэглэх шаардлагатай бөгөөд хэрвээ хуурай байхад нь хэрэглэвэл арьс хуурайшиж, таталдах мэдрэмж төрдөг.Хиалуроны хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэсэн бол араас нь заавал өтгөн бүтэцтэй чийгшүүлэх тос хэрэглээрэй. Чийгшүүлэх тос хэрэглэсэн ч хуурайшаад байвал илүү өтгөн, oil-ийн агууламж ихтэй тосоор солиорой. Хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүн буюу серум, ампулнаас нэг удаад 2-3 дуслыг хэрэглэхэд хангалттай.Хиалуроны хүчил нь ус татах чадвартай тул хэт хуурай орчинд хэрэглэвэл эсрэг нөлөө үзүүлж, арьс хуурайшиж болдог.Хиалуроны хүчлийн талаарх нэмэлт мэдээлэл: 1. Чийгшил сайн өгдөг найрлага боловч тохирдоггүй олон хүн байдаг. Хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүнийг хэчнээн зөв хэрэглэсэн ч чийгших нь байтугай харин ч эсрэгээрээ хуурай мэдрэмж төрүүлж таталдаж байгаа бол танд Хиалуроны хүчил тохирохгүй байна гэсэн үг шүү.2. Хиалуроны хүчил агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсэн ч таарахгүй хуурайшдаг бол дотроосоо ууж хэрэглэдэг бэлдмэлээр алдагдсан хиалуроны хүчлээ нөхөж болно.3. Том молекултай хиалуроны хүчил өндөр хувиар агуулсан бүтээгдэхүүн түрхэж хэрэглэсэн үед араас нь түрхсэн Foundation, Cushion бөмбөрч бөөгнөрөх магадлал их байдаг.4. Hydration, Hydrate, Hyaluronic acid, Hyaluron гэх мэт үгнүүдээс тухайн бүтээгдэхүүний сав, шошгон дээр бичигдсэн байвал Хиалуроны хүчил өндөр хувьтай байх магадлал өндөр гэж ойлгож болно. 5. Хиалуроны хүчил нь полисахарид нэгдлээр бидний биед нийлэгжиж үйлдвэрлэгдэж байдаг учраас нүүрс усыг хэт хорьсон хоолны дэглэм барих нь бие болоод арьсан дах Хиалуроны хүчил багасахад нөлөөлдөг.Эх сурвалж: Skincare судлаач

Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтөөс болж таны арьс ч мөн өөрчлөгддөг бөгөөд арьс арчилгаагаа яаж хийх талаар төөрөгдөлд орох нь бий. Таны арьс тослог ихээр ялгаруулж, батга, сэвх нөсөө ихсэх бөгөөд арьсны чийгшил ч мөн буурдаг.Арьсанд асуудал үүсэх боловч тэдгээрийг эмчилдэг ихэнх найрлагуудыг жирэмсэн үед хэрэглэх хориотой байдаг тул арьсны асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь чухал.Жирэмсэн, хөхүүл үеийн арьс арчилгааны үндсэн зөвлөмж:Цэвэрлэх: Хүчтэй угаагч нь арьс гэмтээж хуурайшуулдаг тул зөөлөн ph 5.5 цэвэрлэгчээр өдөрт хоёр удаа угаагаарай.Чийгшүүлэлт: Чийгшил унаснаас арьсны бусад асуудлыг хүндэрдэг тул арьсаа сайн чийгшүүлж, чийгээ түгжиж тос түрхээрэй.Нарны хамгаалалт:Жирэмсэн үед нарны туяанд мэдрэг болж, сэвх нөсөө ихэсдэг тул физикал төрлийн нарны тосыг 3-4 цаг тутамд сэргээж хэрэглээрэй.Гуужуулалт:BHA буюу салицилийн хүчил хэрэглэх хориотой бөгөөд оронд нь бага хувьтай 0,5-5%-тай Гликолийн хүчил (Glycolic acid) эсвэл сүүн хүчлийн гуужуулагч (Lactic acid) хэрэглээрэй. 7 хоногт 1-2 удаа байхад хангалттай бөгөөд ихдүүлэх нь аюултай байж болохыг анхаараарай.Ус болон эрүүл хооллолт: Арьсны эрүүл байдлыг хадгалахын тулд өдөрт 2 литр орчим ус ууж, амин дэм, төмөр, кальци зэрэг хэрэгцээт бодисоор баялаг хоол хүнсийг хэрэглээрэй.Жирэмсэн үед арьс арчилгааны ямар найрлага аюултай вэ?Витамин А буюу Ретинол-ийн төрлүүд:Хор хөнөөл нь дундаж ангилалд багтдаг ч энэ урагт эрсдэл учруулахыг үгүйсгэх аргагүй тул хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Tazorac, Accutane ч мөн витамин A-аас гаралтай найрлага бөгөөд ургийн хөгжилд асуудал үүсгэдэг.Benzoyl PeroxideБатганы эмчилгээнд ашиглагддаг бөгөөд урагт аюултай тул хэрэглэхээс зайлсхийгээрэй.Essential OilsЭфирийн тосны хэмжээг хэтрүүлбэл өндөр эрсдэлтэй. Үүнд түгээмэл хэрэглэгддэг нь цайны модны тос (Teatree oil), розмарин тос зэрэг багтдаг. Эдгээр нь цусны даралтыг бууруулж, умайн агшилт үүсгэдэг. Salicylic Acid буюу BHAБатганы эмчилгээнд давамгайлж хэрэглэгддэг бөгөөд ихэнх төрлийн гуужуулагч бүтээгдэхүүн, ялангуяа нүүр угаагчинд агуулагдаж байгаа эсэхийг шалгаарай. HydroquinoneЭнэхүү хүчирхэг арьс цайруулагч найрлагыг жирэмсэн үеийн сэвх нөсөө толбо үүссэн үед хэрэглэх сонирхол төрж болох ч аюулгүй гэсэн дүгнэлт гараагүй байдаг.Aluminum Chloride HexahydrateИхэвчлэн хөлсний эсрэг бүтээгдэхүүн болон эмэнд, зарим гоо сайхны бүтээгдэхүүн, ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн зэрэгт агуулагддаг.FormaldehydeАрьс арчилгааны бүтээгдэхүүн болон үс, хумс будах бүтээгдэхүүнд агуулагддаг.PhthalatesФталатууд нь гоо сайхны болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнд агуулагддаг бөгөөд дотоод шүүрлийг тасалдуулах аюултай. Нөхөн үржихүйн ноцтой эмгэгүүд фталатын хордлоготой холбоотой байдаг.Химикал нарны тосХимикал нарнаас хамгаалах тосонд агуулагддаг ихэнх найрлага нь аюулгүй гэж нотлогдоогүй тул физикал нарны тос хэрэглээрэй.Хэрэглэж болох найрлагууд:Vitamin C, Niacinamide, AHA, Azelaic Acid, Hyaluronic acid, Lactic acid

Шөнө 22:00-03:00 цагийн хооронд нойроо авч чадахгүй бол цусанд Кортизол хэмээх стрессийн гормон ихэснэ. Цусан дах Кортизол ихэсвэл цусанд үрэвсэл үүсгэгч Просайтокайн (procytokine) хэмээх бодис нийлэгжиж эхэлдэг.Энэ нь таны арьсанд дараах ноцтой асуудлуудыг үүсгэдэг.Үрэвсэл ихсэж батга гарах, гуужих чадвараа алдаж, арьсны өнгө барайх, барзайх, нүдний доогуур хөхрөх, чийгээ барьж чадахгүй байх, арьс суларч, үрчлээ суух, сэвх, сорви тодрох, шарх эдгэхгүй удах г.мТаны арьс сайхан байх эсэхийг:30% Хооллолт30% Арьс арчилгаа30% Нойр10% Бусад хүчин зүйлс шийддэг.Энэ нь та хангалттай нойр авч чадахгүй бол хэчнээн үнэтэй, үр дүнтэй бүтээгдэхүүн хэрэглэж, цаг зав зориулж арьсаа арчлаад ямар ч үр дүн өгөхгүй гэсэн үг.Тэгвэл 22:00-03:00 цагийн хооронд нойроо авбал яах вэ?Яг энэ үед “Өсөлтийн болон Мелатонин” гэх чухал 2 даавар хамгийн дээд хэмжээгээрээ ялгардаг! Эдгээр даавруудын гол үүрэг нь нөхөн төлжүүлэх, сэргээх юм.-Өсөлтийн гормоны хувьд биед үүссэн чөлөөт радикал хэмээх бидний биед өвчлөл үүсгэж, хөгшрүүлдэг бодисуудыг устгаж, бодисын солилцоог сайжруулдгаас гадна арьсан дах хиалуроны хүчлийн чийг татаж, барих чадварыг нэмэгдүүлснээр арьсыг чийглэг толигор болгох чухал үүрэгтэй.Унтаад босоод ирэхээр биеийн жин маань багасаад турчихсан байдаг даа. Энэ нь өсөлтийн гормоны нөлөөгөөр бодисын солилцоо хурдассантай холбоотой байдаг бөгөөд өглөөд арьс тайвшраад гоё тунгалаг болчихсон босож ирдэг нь ч өсөлтийн гормонтой холбоотой байдаг тул өглөө илүү гоё арьстайгаар сэрэхийг хүсвэл илүү эрт буюу 22 цагт унтаарай. Хэрвээ та 00:00 цагт унтдаг бол нэлээн их хэмжээний өсөлтийн гормоноо алдаж, тэр хэмжээгээрээ арьсныхаа нөхөн төлжих боломжийг нь үгүй хийж байна гэсэн үг.-Тархины эпифизээс ялгарч байдаг нойрны даавар буюу Мелатонин нь биеийн биологийн цагийг тохируулах, дархлаа сайжруулах, биед явагдаж буй үрэвсэл дарах, цусны өндөр даралтыг бууруулах, анти-оксидант буюу хөгшрөлтийг удаашруулах, мөн арьсны сэвх нөсөө үүсгэгч меланин пигментийг устгах гэх мэтчилэн биеийн бүхий л асуудлыг шийдэж өгдөг чухал үүрэгтэй даавруудын нэг юм. Тэгэхээр таны арьс батгатай, сэвхтэй, хуурайшилттай, өнгөө алдаж барайсан, үрчлээ сууж хөгшрөлт явагдах шинжтэй байгаа бол аль болох эрт буюу 22 цагт унтаж өсөлтийн гормоны хэмжээгээ ихэсгээрэй.22:00 ЦАГТ УНТАЖ СУРАХ НЬ БҮТЭН БИЕЭ БОЛООД АРЬСАА НӨХӨН ТӨЛЖҮҮЛЭХ ХАМГИЙН АМАРХАН БӨГӨӨД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АРГА ЮМ ШҮҮ!Эх сурвалж: Skincare судлаач
