
Арьс хөгшрөхөд генетик 20%-ийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд улс, хүйс мөн арьсны төрөл зэрэг нь хөгшрөлтийн шинж тэмдэг хэр хурдан байхыг шийддэг.Харин сайн мэдээ гэвэл арьсны хөгшрөлтийн 80%-ийг өөрийн хичээл зүтгэлээрээ удаашруулах боломжтой.
Энэ нь нас тогтсон ч чанга толигор арьстай байх боломж бий гэсэн үг юм.Эсрэгээрээ бага насны хүүхэд ч насанд хүрсэн хүний арьснаас илүү арьсны хөгшрөлттэй болох магадлалтай. Арьсны хөгшрөлтөд дараах шинж тэмдгүүд хамаардаг.
Арьс байгалийн жамаар хөгширвөл:
Дараагийн хэдэн арван жилд арьсны бүтэц аажмаар өөрчлөгдөн
Арьсны хөгшрөлтийг удаашруулахад хооллолт, амьдралын хэв маяг талаас илүү хувийн нөлөөтэй. Буруу хооллолт арьсыг дотроос нь исэлдүүлдэг тул тэнцвэртэй хооллож, антиоксидантаар баялаг хүнсээр исэлдэлттэй тэмцээрэй. Мөн стрессээ багасгаж, хангалттай ус уух нь чухал.
1.Чөлөөт радикалыг устгах: Агаарын бохирдол, утаа, тамхины утаа зэрэг нь чөлөөт радикалуудыг үүсгэдэг бөгөөд эдгээр нь арьсны коллаген болон бусад бүтэц бүрдүүлэгчийг задалдаг. Түүнчлэн утаа нь нарны хорт туяаг өөртөө агуулдаг тул шууд бусаар наранд өртөж байгаа гэсэн үг юм.
Шийдэл:
Витамин C найрлагыг жижиг капсул хэлбэрээр агуулсан, арьсны ашигтай бактерийн алдагдлыг багасгаж нар, салхи, агаарын бохирдлоос хамгаалах үйлчилгээтэй BIO-ACTIOME сет БҮТЭЭГДЭХҮҮН ҮЗЭХ
2.Нарны хэт ягаан туяа:
Судалгаанаас харахад наранд өртөөгүй арьсны хэсгүүд өндөр нас хүртлээ өнгө, уян хатан чанар, нөхөн төлжих чадвараа хадгалдаг. Нарнаас хамгаалах тос хэрэглэх нь хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулахын тулд хийж болох нэлээн чухал алхам юм.
3.Унтах байрлал:
Нүүрээрээ, хажуугаараа нь унтах нь арьсанд үрчээ үүсэхэд хүргэдэг. Түүнчлэн байнга нүүрэндээ хүрэх, хөдөлгөх, таргалалт зэрэг нь арьсыг хурдан хөгшрүүлдэг.
4.Арьс арчилгааны дэглэм:
Арьсны төрөл, асуудал, насны онцлогт тохирсон бүтээгдэхүүн ашиглан өдөр бүр цэвэрлэх, арьс арчилгаа хийж, хангалттай чийгшүүлэх нь хөгшрөлтийн шинж тэмдгийг удаашруулахад тусална.
5.Урьдчилан сэргийлэх:
Заавал арьсны асуудал үүссэнийх нь дараа биш, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлж 25 наснаас эхлэн чангалах, исэлдэлтийн эсрэг үйлчилдэг найрлагуудыг арьс арчилгаандаа нэмээрэй. Үүнд дараах найрлагууд орно.